ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.ДОРЛИГЖАВ БНСВУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ. Print
Written by hanoi   
Thursday, 17 April 2014 03:08
There are no translations available.

Ерөнхий прокурор Д.Дорлигжав Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг-д бараалхав. Ерөнхий прокурор Д.Дорлигжав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг-д илгээсэн чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Вьетнам Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв. Мөн Вьетнамын прокурор, шүүх байгууллагын удирдлагатай хийсэн яриа хэлэлцээний үр дүнгийнхээ талаар танилцуулав.

 

Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг, 2014 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно. Монгол Улсын Ерөнхий прокурорын Вьетнам Улсад хийж байгаа албан ёсны айлчлал нь тус ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд болж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна.


Вьетнам Улс, Монгол Улстай улс төр, эдийн засаг, худалдаа болон бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Бид хоёр орны хооронд хэрэгжүүлж ирсэн өндөр, дээд хэмжээний айлчлал, яриа хэлэлцээг цаашид ч үргэлжлүүлж тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байна гээд Монгол, Вьетнамын прокурорын байгууллага хооронд харилцаа, холбоо тогтоож, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсанд баяр хүргэж, баримт бичгийн заалтуудыг ажил хэрэг болгож биелүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлэв.


Last Updated on Thursday, 17 April 2014 03:29