МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Print
Written by hanoi   
Thursday, 28 June 2018 03:06
There are no translations available.

Ханой хотод үйл ажиллагаа явуулдаг “Hanoi International book club”, “East- West” хэвлэлийн газартай хамтран Монголын хэл соёл, Монголын орчин үеийн уран зохиолын тухай соёл сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

 

Элчин сайдын гэргий Ч.Ерөөлсүрэн монгол хэл бичиг, Монголын орчин үеийн уран зохиол, хоёр орны уран бүтээлчдийн харилцаа холбоо, монгол, вьетнам хэлээр орчуулан хэвлэгдсэн ном зохиолын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн, уншигч, үзэгчдийн сонирхсон асуултад хариулав.

Арга хэмжээний үеэр Монгол орныг сурталчилсан “20 facts about Mongolia”, “Cashmere story”, “My rose” зэрэг богино хэмжээний уран сайхны кино, баримтат нэвтрүүлгийг вьетнам хэлээр орчуулан толилуулсан нь үзэгчдэд өндрөөр үнэлэгдлээ.

 

Last Updated on Thursday, 28 June 2018 03:09