МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ГХЯ-НЫ ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗРУУД ХАМТРАН АЖИЛЛАНА Print
Written by hanoi   
Tuesday, 26 June 2018 03:40
There are no translations available.

Вьетнамын ГХЯ-ны ДБҮЭГ /Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар/-ын дарга Нгуен Чак Ба-гийн урилгаар Монгол Улсын ГХЯ-ны ДБҮЭГ-ын захирал Ё.Нямжав тэргүүтэй төлөөлөгчид Вьетнамд айлчлав.

 

Айлчлалаар, талууд харилцан туршлага, мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагаагаа үр дүнтэй, бодитой хөгжүүлэхээр санал нэгдэв.

Айлчлалын хүрээнд манай төлөөлөгчид Вьетнамын ГХЯ-ны ДБҮЭГ-ын болон Хочимин хот дахь Дипломат корпусын үйлчилгээг эрхлэх газар /FOSCO/-ын үйл ажиллагаатай танилцаж, Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Ву Хоанг Нам-д бараалхав.

 

 

 

Last Updated on Tuesday, 26 June 2018 03:43