ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЁСЛОЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АРГА ХЭМЖЭЭГ ХАНОЙ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ Print
Written by hanoi   
Friday, 24 November 2017 02:19
There are no translations available.

 

Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 63 жилийн ой, Бүгд Найрамдах Улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан 11 дүгээр сарын 21-ний өдөр тус ЭСЯ ёслол, сурталчилгааны арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

 

Арга хэмжээнд Вьетнамын төр, засгийн байгууллагын удирдлагууд, Монгол Улсад ажиллаж байсан Элчин сайд нар, гадаадын ДТГ-уудын тэргүүнүүд, Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн хамт олон, Вьетнамд сурч, амьдарч буй монгол иргэд, ЭСЯ-тай хамтран ажилладаг бусад байгууллага, хувь хүмүүс уригдан оролцов.


Ёслолын арга хэмжээг Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Билэгдорж, Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Ву Куанг Минь нар нээж үг хэлсэн бөгөөд Вьетнамд суралцагч монгол оюутан залуус морин хуур, уртын дуу, уран нугаралт зэрэг урлагийн үзүүлбэрээс сонирхуулсан нь зочдод өндөр сэтгэгдэл төрүүллээ. Арга хэмжээний үеэр Монголын тухай гэрэл зураг, видео дүрсийг толилуулж, уламжлалт зоог, үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийг дэлгэн эх орноо сурталчлав.


 


Last Updated on Friday, 24 November 2017 02:36