САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ОХУ-Д АЙЛЧИЛНА Print
Written by hanoi   
Friday, 10 February 2017 09:27
There are no translations available.

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлага, Евразийн эдийн засгийн холбооны сайд нартай хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.