Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ГАДААД ХЭРГИЙН САЙД Л. ПҮРЭВСҮРЭН АСЕМ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛД ҮГ ХЭЛЛЭЭ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн hanoi   
2015 оны 11-р сарын 09, Даваа гариг, 08:09

Гадаад хэргийн сайд Л. ПүрэвсүрэнАСЕМ: Тогтвортой, аюулгүй ирээдүйн төлөө хамтын ажиллагаа сэдвээр 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Люксембургийн Их Гүнт Улсад болсон АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалтын хаалтын хуралдаан болон хэвлэлийн бага хуралд үг хэллээ.

Дэлгэрэнгүй...
 
БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Бичсэн hanoi   

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд Баримт бичигт гарын үсэг зурах ёслол болов. Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар оролцлоо.

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛС, МЬЯНМАРЫН ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Бичсэн hanoi   

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Тейн Сейн 2015 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн нар албан ёсны хэлэлцээ хийв.

Дэлгэрэнгүй...
 
МЬЯНМАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ИРЛЭЭ
Бичсэн hanoi   

Мьянмар улсын ерөнхийлөгч У Тейн Сейн манай улсад төрийн айлчлал эхэллээ. Ерөнхийлөгч У Тейн Сейнийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсоор урьсан аж. Уг айлчлал Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Уг түүхэн айлчлал Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Айлчлалын үеэр Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаар төлөвлөжээ. Яриа хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, тэр дундаа уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол Улсын ардчилсан шилжилтийн туршлагааас хуваалцах, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор зэхэж байна. Мөн хоёр талын харилцааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа гэнэ. Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хоорондох дипломат харилцааг 1956 онд анх тогтоожээ.

 
“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ
Бичсэн hanoi   

ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Наадмыг сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор тус яамнаас боловсруулсан “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалт зохион байгуулах тухай саналыг Үндэсний их наадмыг зохион байгуулах комиссоос дэмжлээ.

Уралдаант шалгаруулалтын заавар (татах)

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 6-с 2
УлаанбаатарХаной

Холбоос