Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АЙЛЧЛАВ
Бичсэн hanoi   
2015 оны 5-р сарын 18, Даваа гариг, 04:42

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн энэхүү айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаар онцлог юм.

Дэлгэрэнгүй...
 
АЗИ-ЕВРОПЫН 11 ДЭХ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН АЛБАН ЁСНЫ БЭЛЭГДЭЛ, ЦАХИМ ХУУДАС НЭЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Бичсэн hanoi   
2015 оны 5-р сарын 06, Лхагва гариг, 09:17

Италийн Милан хотноо 2014 оны 10-р сарын 16-17-ны өдрүүдэд болсон Ази-Европын Дээд хэмжээний 10 дахь удаагийн уулзалт (АСЕМ)-аар ээлжит 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улс 2016 онд эх орондоо хүлээн авч зохион байгуулах тухай олон нийтэд зарласан билээ.

Дэлгэрэнгүй...
 
ГАДААД ХЭРГИЙН САЙД АЗИ, АФРИКИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
Бичсэн hanoi   
2015 оны 4-р сарын 23, Пүрэв гариг, 03:36

Жакарта хотноо болж буй Ази, Африкийн Дээд хэмжээний уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕАН-ны нарийн бичгийн дарга нарын газарт зочилж, Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд асан АСЕАН-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь-тэй уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцон, Монгол Улсыг АСЕАН -ны ярма хэлэлцээний тунш болгох хусэлтээ шинэчлэн гардуулав.

Дэлгэрэнгүй...
 
МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛСЫН “ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬ”-Д ЛЕКЦИ УНШИВ.
Бичсэн hanoi   

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Монголын ардчилалд шилжсэн зам, түүний сургамж” сэдэвт хүндэт зочны нийтийн лекц Бүгд Найрамдах Унгар улсын “Төв Европын Их сургууль”-д тавив. Тус лекцийг бүрэн эхээр нь доорхи холбоосоор орж англи, монгол хэл дээр татаж авна уу.


МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн лекци

Lecture at CEU President of Mongolia Mr.Tsakhia Elbegdorj

Дэлгэрэнгүй...
 
УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Б.БАДРАЛЫН ВЬЕТНАМ УЛСРУУ ЯВСАН ЗАРДЛЫН ТАЙЛАН
Бичсэн hanoi   

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-ны өдрийн  “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу нийслэлийн удирдах албан тушаалтнуудын гадаад томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлдэг. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анужин нар 2014 оны 06 дугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд Вьетнам Улсын Да Нанг хотод зохион байгуулагдсан “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хот байгуулалтын NEXUS” бүс нутгийн семинарт оролцсон. Томилолтоор явсан төлөөлөгчдийн зардалд Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцож 320 ам.доллар, 35.000 төгрөгийг өгчээ.

Үүнд: Зам хоног - 2 хүн * 4 хоног * 30 ам.доллар, нийт 240 ам.доллар. Хот доторхи унаа - 2 хүн * 4 хоног * 10 ам.доллар, нийт 80 ам.доллар. Визний хураамж - 1 хүн * 35000 төгрөг, нийт 35000 төгрөгийн зардал гаргав - гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 6-с 4
УлаанбаатарХаной

Холбоос