Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
There are no translations available.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БНСВУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын (БНСВУ) Ерөнхийлөгч Чыонг Тан Санг нар энэ сарын 21-нд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Read more...
 
There are no translations available.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БНСВУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛБАН ЁСООР УГТАН АВАВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын (БНСВУ) Ерөнхийлөгч Чыонг Тан Санг Ерөнхийлөгчийн ордонд энэ сарын 21-нд албан ёсоор угтан авлаа. Уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та болон Таныг дагалдан яваа хүмүүс манай оронд айлчлан ирсэн явдалд гүнээ талархаж, тавтай морилохыг хүсэн ерөөе. Манай хоёр орон ирэх 2014 онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Таны айлчлал чухал түлхэц болно гэдэгт итгэж байна” гэв.

Read more...
 
PDF Print E-mail
Written by Administrator   
Thursday, 21 November 2013 11:09
There are no translations available.

ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН АЛБАН МЭДЭЭ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг-ийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2013 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийв.

Last Updated on Wednesday, 12 March 2014 03:13
Read more...
 
There are no translations available.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад хийж буй төрийн айлчлал эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын (БНСВУ) нийслэл Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 21-нд хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг монголын талаас Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, ЭСЯ-ны ажилтнууд, БНВСУ-д суралцаж буй Монгол оюутнуудын төлөөлөл, вьетнамын талаас БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, төрийн сайд Дао Вьет Чунг, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаонг Дүан Тхинь болон албаны бусад хүмүүс угтан авав. Угтах үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ.

Read more...
 
<< Start < Prev 21 22 23 24 Next > End >>

Page 24 of 24
УлаанбаатарХаной

Links