Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
БНХАУ-ЫН БАЙЛДААНЫ НИСЭХ ОНГОЦ ВЬЕТНАМЫН АГААРЫН ХИЛИЙГ ЗӨРЧИВ.
Бичсэн hanoi   

5 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Вьетнам, Хятадын хооронд мөргөлдөөн үүссэн бүсд байршиж байгаа Вьетнамын усан онгоцуудын дээгүүр хятадын байлдааны нисэх онгоцууд маш ойрхон нислэг үйлдсэн байна.

 

“Өнгөрсөн 2 өдрийн дотор БНХАУ-ын байлдааны нисэх онгоцууд Өмнөд-Хятадын тэнгист БНСВУ-ын агаарын хилийг нэг биш удаа зөрчөөд байна. Мөн Параселийн арлуудын орчимд хятадын олон усан онгоц төвлөрч вьетнамын эргийн хамгаалалтын болон загас агнуурын усан онгоцуудыг тус бүсэд нэвтрүүлэхгүй байна” гэж Вьетнамын эргийн хамгаалалтын штабын орлогч дарга хурандаа Нго Нгок Тху мэдэгдэв.

Түүний хэлснээр энэ бүсд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй Хятадын газрын тосны өрөмдлөгийн цамхагыг хамгаалуулахаар Хятад улс байлдааны онгоцуудаа энэ оны 5 дугаар сарын эхээр Өмнөд-Хятадын тэнгисийн цэргийн бааздаа шилжүүлэн байрлуулаад байгаа юм байна.

 
УлаанбаатарХаной

Холбоос