Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ХАНОЙ ХОТОД ХЯТАДЫН ҮЙЛДЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ БОЛОВ.
Бичсэн hanoi   

Өмнөд-Хятадын тэнгисийн Параселийн арлуудын орчимд БНХАУ өөрийн төрийн өмчит газрын тосны компанийн өррөмдлөгийн "Хайян Шию 981" цамхагийг байршуулж газрын тосны хайгуул эхлүүлсэнтэй холбогдуулан 5 дугаар сарын 04-ний өдөр Ханой хот дахь БНХАУ-ын ЭСЯ-ны гадаа нийтийг хамарсан эсэргүүцлийн цуглаан болов.

 

Жагсаалд оролцсон иргэд БНХАУ-ын Засгийн Газрыг Өмнөд-Хятадын тэнгист явуулж буй үйл ажиллагаанд буруутгаж, Вьетнам Улсын үндэсний аюлгүй байдалд заналхийлж байна гэж үзсэн зурагт хуудас, уриа лоозон барьсан байна. Хочимин хотод ч Хятадын үйлдлийн эсрэг цуглааныг мөн зохион байгуулсан бөгөөд нийт 300 гаруй хүн оролцжээ.

Параселийн болон Спратлийн бүлэг арлуудын хэсэг нь газрын тосны болон эрдэс баялгийн их хэмжээний нөөцтэй стратегийн өндөр ач холбогдолтой бүсд тооцогддог ажээ.

 
УлаанбаатарХаной

Холбоос