Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ВЬЕТНАМ, ХЯТАДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАВ.
Бичсэн hanoi   

Уртрагийн 15º29’588”, хойд өргөрөгийн 111º12’06”-д буюу Өмнөд-Хятадын тэнгис дэх Параселийн бүлэг арлуудын бүсд Хятадын усан онгоцууд Вьетнамын усан онгоцуудыг даралттай усаар шүршиж, нэг усан онгоцыг мөргөсний улмаас Вьетнамын долоон иргэн шархадсан байна. Вьетнам Улсын эдийн засгийн онцгой бүс гэж үздэг тус газарт Хятадын төрийн өмчийн нефтийн компани 5 дугаар сарын 01-нээс газрын тосны өрөмдлөг хийж эхэлсэн нь энэхүү мөргөлдөөнийг гаргахад хүргэсэн юм.

Өмнөд-Хятадын тэн­гист буюу тус газарт Хятад Улс газрын тосны "Хайян Шию 981"өрөмдлөгийн цамхгаа байршуулж эхэлсэн нь Параселийн арлуудын байдлыг хурцатгав. Үүний ха­риуд Вьетнамын тал улсынхаа хилийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авна хэмээн хятадын талд анхааруулга өгөөд байна. Хятадын компани тус бүсд газрын тосны өрөмдлөг хийхээ зогсоохгүй бол вьетнамын усан хөлөг онгоцууд тухайн бүсээс явахгүй гэдгээ мөн мэдэгдсэн байна. БНХАУ тус бүс нутагт үүсээд байгаа энэхүү маргаантай асуудалд Вьетнамыг буруутгаж байгаа бол АНУ-ын Төрийн департамент Хятадыг буруутгаж байна.

Хятад Улс Өмнөд-Хятадын тэнгис дэх Параселийн арлуудын “U” хэлбэрийн хэсгийг Хятадын эзэмшлийн бүс хэмээн зарласнаар хөрш залгаа Вьетнам, Филиппин, Бруней, Малайз, Тайваньтай газар нутгийн маргааныг бий болгосон ажээ. 1982 оны НҮБ-ын Далайн конвенцийн дагуу тус арлууд нь Вьетнамын газар нутгийн нэгэн хэсэг гэж Вьетнам Улс үздэг байна.

Өнөөдрийн байдлаар тус газрын тосны өрөмдлөгийн бүсд Хятадын 79, үүний дотор цэргийн 3 /байлдааны/, усан тээврийн 14, газрын тосны үйлчилгээний 6 , Вьетнамын 30 орчим хөлөг онгоц байрлаж байна.

 

 
УлаанбаатарХаной

Холбоос