Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “ВЬЕТНАМ ЭКСПО 2014” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА. PDF Print E-mail
Written by hanoi   
Wednesday, 16 April 2014 03:46
There are no translations available.

Энэ оны 4 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдаж буй “Вьетнам Экспо 2014” олон улсын үзэсгэлэн яармагт Монгол Улсын “Барагшун Фарма”, “Очир Дагинас”, “Зебра Интэрнейшнл”, “Монгол Фүүд” зэрэг компанийн төлөөлөгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

Тус олон улсын үзэсгэлэнд нийт 20 гаруй орны 800 гаруй компани, аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бөгөөд Вьетнам Улсын “Petrovietnam”, “Nhat Linh”, “Hapro”, “Bao Minh”, “Phu My Hung” зэрэг олон улсад танигдсан томоохон компаниуд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна.


Тус үзэсгэлэн тавигдсан бүтээгдэхүүнүүд нь машин техник, тоног төхөөрөмж, цахилгаан бараа, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол, оёмол, сүлжмэл-нэхмэл бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа гэсэн салбаруудыг хамарч байна.


Last Updated on Monday, 05 May 2014 02:17
 
УлаанбаатарХаной

Links