Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ВЬЕТНАМ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА.

2013 онд Ханой хотноо хуралдсан Худалдаа, эдийн засаг ШУТ-ийн салбарт хамтран ажиллах Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын 15 дугаар хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дэд дарга С.Рэгзэдмаа тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 4 дүгээр сарын 10-17-ны өдрүүдэд Вьетнам Улсад ажлын айлчлал хийж байна.

Монголын төлөөлөгчид Вьетнам Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх, оёдол, нэхмэл, гутлын үйлдвэрлэлийн чиглэлээр Хочимин хотын пүүс, компаниудын үйл ажиллагаа, туршлагатай танилцах юм.

 


Манай төлөөлөгчид Вьетнамын Нэхмэл, сүлжмэл эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо, Вьетнамын оёмол, сүлжмэл эдлэлийн үндэсний корпораци, Вьетнамын Савхин эдлэл, гутал, гар цүнх үйлдвэрлэгчдийн холбоо, дэлхийн нэртэй бренд хувцаснуудыг үйлдвэрлэдэг “Сайгон” худалдааны корпораци, “Нья Бэ“ корпораци болон “Бинь Дыонг” аж үйлдвэрийн парк зэрэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд тус тус зочилно.


Айлчлалын үеэр Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнам Улсын Үйлдвэр, худалдааны яамтай хамтран 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Монгол-Вьетнамын бизнес уулзалтыг Хочимин хотноо зохион байгуулна. Уулзалтын үеэр монголын хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөгчид Монголын бараа, бүтээгдэхүүний дээжийг Вьетнамын бизнес эрхлэгчдэд танилцуулна.


 
УлаанбаатарХаной

Холбоос