Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
“ХҮЭ-2014” ОЛОН УЛСЫН СОЁЛ, УРЛАГИЙН ИХ НААДАМД МОНГОЛЫН СОЁЛ, УРЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА.

2014 онд Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Тус ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр хоёр талын төр, засгийн тэргүүн болон холбогдох байгууллагын хооронд тохиролцоод байгаа бөгөөд ойн арга хэмжээг нээж Улаанбаатар хотын Иргэдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Вьетнам Улсад саяхан айлчлав.

Тус ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын ССАЖЯ, Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ болон Соёл, урлагийн газар, Соёлын төв өргөө, “Монгол Костюмс” загварын агентлаг хамтран энэ оны 4 дүгээр сарын 12-20-ны өдрүүдэд Вьетнамын Хүэ хотноо зохион байгуулагдаж байгаа Зүүн Ази, Латин Америкийн орнуудын “Соёлын өв, эв нэгдэл, хөгжил” сэдэвт олон улсын Их наадамд монголын соёл, урлагийн төлөөлөгчдийг оролцуулж улс орноо сурталчлах арга хэмжээг зохион байгуулав.


Тус наадамд Монгол Улсыг төлөөлөн “Арга билэг” этно-жааз хамтлаг, “Монгол Костюмс” загварын агентлаг, Соёлын төв өргөө, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний дэргэдэх “Уурхайчин” соёлын төвийн уран бүтээлчид ардын язгуур урлаг, уран нугаралт, уртын дуу, хөөмий, үндэсний бүжиг болон үндэсний хувцасны загвараар тус тус оролцож байна.


Их наадамд 27 орны 2000 орчим уран бүтээлчид соёл, урлагийн төлөөлөгчид оролцож байна.


 
УлаанбаатарХаной

Холбоос