Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БНСВУ-ЫН ХОЧИМИН ХОТЫН БОЛОН БА ЗА-ВУНГ ТАО МУЖИЙН УДИРДЛАГА БАРААЛХАВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын (БНСВУ) Хочимин хотын Засаг дарга Ле Хоанг Туан, Ба Зиа-Вунг Тау мужийн удирдлага 2013 оны 11 дүгаар сарын 24-нд тус тус бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Батлан хамгаалахын дэд сайд  А.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байлцав.

Уулзалтын үеэр хоёр орны ирээдүйн харилцааг өргөжүүлэх, тэр дундаа хотуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудлуудыг хэлэлцлээ. Улаанбаатар, Хочимин хотын хооронд шууд харилцаа тогтоож хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцов. Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг хүлээн авахад бэлэн байна гэдгээ Хочимин хотын Засаг дарга Ле Хоанг Туан мэдэгдээд: "Манай хоёр хотын хооронд хамтарч ажиллах боломжтой олон чиглэл салбар байна. Тухайлбал: хот байгуулалт, барилга, дэд бүтэц, аялал жуулчлал, үйлчилгээ, газар тариалан, хүнсний ногоо тариалалт зэрэг харилцан туршлага солилцож хамтран ажиллах олон нөөц боломжууд байна" гэв.

Ба Зиа-Вунг Тау муж нь улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг бүрдүүлдэг бөгөөд газрын тос, эрчим хүч, полиэтилен, ган болон цементийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг аж. Тус мужийн нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар, гадаадын хөрөнгө оруулалтаар улсдаа эхний тавд багтдаг байна.

 
УлаанбаатарХаной

Холбоос