Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form

АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН VII БАГА ХУРАЛ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТНОО БОЛОВ.

Дэлхийн олон улс орны төр, засгийн тэргүүн, нэр нөлөө бүхий улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хуран цугларуулсан тус бага хурал амжилттай болж, ардчиллын үйл явцыг цаашид хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр орууллаа.

Сайд нарын бага хурлын өмнөхөн буюу 4 дүгээр сарын 27-28-нд АОХН-ийн Парламентын чуулга уулзалт, Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Залуусын чуулга уулзалт, Иргэний нийгмийн чуулга уулзалт, Бизнесийн ардчиллын чуулга уулзалтыг тус тус зохион байгуулагдав.

Normal 0 false false false MicrosoftInternetExplorer4

Normal 0 false false false MicrosoftInternetExplorer4

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Сайд нарын 7 дугаар бага хурал энэ оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо чуулж, тус байгууллагыг хоёр жил даргалсан Монгол Улсын үйл ажиллагааг бататгасан “Улаанбаатарын Тунхаглал” батлан гаргасан билээ.

Монгол Улсын ГХЯ энэхүү «Улаанбаатарын Тунхаглал»-ыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулган, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 23 дугаар чуулганы албан ёсны баримт бичиг болгон тус тус тараалаа.

«Улаанбаатарын Тунхаглал» ийнхүү НҮБ-ын албан ёсны хэл болох англи, испани, орос, хятад, франц, мөн араб хэлээр орчуулагдан дэлхий дахинаа түглээ.

«Улаанбаатарын Тунхаглал»-д НҮБ дахь АОХН-ийн үүрэг ролийг бэхжүүлэх, энэ чиглэлээр  НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Хүний эрхийн зөвлөл болон НҮБ-ын холбогдох бусад байгууллагын хүрээнд ардчиллын зорилтуудыг дэмжин урагшлуулах,  улмаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ардчиллын сан, мөн НҮБ-ын Соёл иргэншлийн холбоо зэрэг байгууллагатай нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн билээ.

Түүнчлэн Монгол Улс АОХН-ийг даргалж байхдаа ардчилсан нийгэм, институциүдийг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд дөхөм үзүүлэхэд чиглэсэн Ардчиллын боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол батлуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай болох үйл явцыг эхлүүлсэн юм.

Сайд нарын хурлын үр дүнг НҮБ-ын албан ёсны баримт бичиг хэлбэрээр бүх гишүүн оронд түгээн танилцуулж байгаа нь энэ бүх асуудлыг урагшлуулахад чухал ач холбогдолтой болж байна.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлын баримт бичгийн эмхтгэлийг ЭНДЭЭС татна уу.

 

Normal 0 false false false MicrosoftInternetExplorer4

Бага хуралд зориулсан хүндэтгэлийн концертийг ЭНДЭЭС үзнэ үү.

 
УлаанбаатарХаной

Холбоос