Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
There are no translations available.

БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛОВ.

БНСВУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дөрвөн бичиг баримтад гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд болон БНСВУ-ын Шадар сайд нар, Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь  БНСВУ-ын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурлаа.


 

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр болон БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд Чыөнг Гуанг Хань нар Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалах яам хооронд Харилцан Ойлгоцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.


Монгол Улсын Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд, дэслэгч генерал То Лам нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.


Монгол Улсын Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраа, БНСВУ-ын Газрын тос, байгалийн хийн группын Ерөнхийлөгч До Вань Хау нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан байна.


Дараа нь хоёр орны Ерөнхийлөгчид хамтран хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 
УлаанбаатарХаной

Links