Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
"МОНГОЛ АМТ- МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХООЛНЫ ӨДРҮҮД" СОЁЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АРГА ХЭМЖЭЭ ВЬЕТНАМД PDF Print E-mail
Written by hanoi   
Wednesday, 20 June 2018 02:33
There are no translations available.

Вьетнамын Хочимин хотноо "Монгол амт- Монгол үндэсний хоолны долоон хоног" соёл, сурталчилгааны арга хэмжээг Монголын Блю Скай зочид буудал, Вьетнамын Виндсор Плаза зочид буудал хамтран 4 дүгээр сарын 20-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд Ханой дахь ЭСЯ, Вьетнамд суралцаж буй монгол оюутнууд дэмжлэг үзүүлж, соёл урлаг, мэдээлэл сурталчилгааны арга хэмжээг хамтатган зохион байгуулав.

Монголын үндэсний уламжлалт зоог, цагаан идээ, амттан, хоол хүнсийг Блю Скай зочид буудлын ахлах тогооч В.Дагвадорж, Т.Улсболд нар бэлтгэн сурталчилж, монгол оюутнууд уртын дуу, морин хуур, монгол бүжиг, монгол уран зураг, бийрэн бичлэгийн үзүүлбэрээ дэлгэн сонирхууллаа.

 

Вьетнамын ард түмэнд Монгол Улс, нүүдэлчин ахуй, соёл урлагийг таниулан сурталчлах ажлыг санаачлан, онцгой дэмжлэг үзүүлсэн Блю Скай, Виндсор Плаза зочид буудлын захиргаа, Хочимин хотод суугаа Өргөмжит консул Нгуен Суан Хань, Вьетнамд суралцагч монгол оюутнуудад Монгол Улсын ЭСЯ-ны зүгээс гүн талархал илэрхийлье!

 

 
УлаанбаатарХаной

Links