Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН А.УНДРАА ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ АЗИЙН ПАРЛАМЕНТЧДЫН ФОРУМД ОРОЛЦОВ

БНСВУ-ын Хочимин хотноо 2017 оны 8 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүн амын хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форум”-д Монгол Улсын Их хурлын гишүүн А.Ундраа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, тус ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир, Хочимин хотод суугаа Өргөжмит консул Нгуен Суан Хань нар байлцав.


Форумыг Хүн амын хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форум (ХАХАПАФ), БНСВУ-ын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар, АСЕАН болон Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны Институт (АЭЗСИ), Японы Олон улсын солилцооны төвийн насжилтыг дэмжих газар (ЯОУСТ), Японы гадаад худалдааны байгууллага (ЯГХБ) хамтран зохион байгуулж, Азийн 20 гаруй орны парламентын гишүүд, эрдэмтэд, судлаачид, төрийн болон мэргэжлийн байгууллагын 120 гаруй төлөөлөгчид оролцов.
Тус форумыг Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн, Хүн амын хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форум (ХАХАПАФ)-ын дарга Кэйзо Такэми хуралдааныг даргалж, “Хүн амын насжилтын асуудлаар Ази тивд авч хэрэгжүүлэх бодлого, арга замууд”, “Урт хугацааны халамж үйлчилгээг дэмжихэд нийгмийн тогтолцооны гүйцэтгэх үүрэг”, “Халамжийн ажилтнуудын чадавх, улс дамнасан үйл ажиллагааг дэмжихэд бүс нутгийн оролцоо”, “Бүс нутгийн болоод салбар хоорондын хамтын ажиллагааны асуудлаар бодлогын хэлэлцүүлэг болон шийдвэр гаргах үйл явцыг урагшлуулах арга замыг эрэлхийлэх нь” сэдвүүдээр тус тус хэлэлцүүлэг явуулав.
Мөн форумын үеэр Хүн ам, хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форумын “Идэвхтэй Насжилтын Байнгын Хороо”-ны 2 дугаар хуралдаан болов. Хуралдаанд Хүн амын хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форумын Гүйцэтгэх захирал Мика Марумото “Хүн ам, хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форумын нарийн бичгийн дарга нарын газрын тайлан”-г танилцуулав.
Хүн амын хөгжлийн асуудлаарх парламентчдын Азийн форум (ХАХАПАФ)-аас санал болгосон арга хэмжээ, АПЕК-ийн гишүүн орнуудын хууль тогтоогчдоос оруулсан асуудлын талаарх нээлттэй хэлэлцүүлэг, шинжээчдийн илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Монгол Улсын УИХ-ын гишүүн А.Ундраа уг хуралдаанд илтгэл тавьж оролцов.

 

 

 
УлаанбаатарХаной

Холбоос