Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЦОЛМОН БНСВУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга Нгуен Хань Фук-ийн урилгаар Монгол Улсын Их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон энэ сарын 14-18-ны өдрүүдэд БНСВУ-д айлчилж байна.

 

Айлчлалын хүрээнд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Вьетнамын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга Нгуен Хань Фук-тэй албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Парламент хоорондын болон Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Талууд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа өргөжин хөгжиж, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, соёл боловсрол зэрэг бүх салбарын хамтын ажиллагаа идэвхжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Албан ёсны уулзалтын үеэр Тамгын газрын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, хууль тогтоомжийг нийтэд сурталчлан таниулах, мэдээ, мэдээлэл түгээх, архив, номын сан, сургалт судалгааны төвүүдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хамтарч ажиллах, туршлага судлах зэрэг асуудлаар ярилцан, Үндэсний Ассамблейн чуулганы танхим, мэдээллийн төв, музейн үйл ажиллагаатай танилцав.

 

Манай төлөөлөгчид Вьетнамын Үндэсний Ассамблейн Дэд дарга Уонг Чью Лю-д бараалхана.

 
УлаанбаатарХаной

Холбоос