Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ЗГХК-ЫН 16 ДУГААР ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА

Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комисс /ЗГХК/-ын 16 дугаар хуралдаан энэ сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

 

Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Вьетнамын талаас Вьетнамын Коммунист намын Төв хорооны гишүүн, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг нар тэргүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, урлаг, аялал жуулчлал, эрүүл мэнд, шинжлэх ухаан, техник технологийн хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Манай хоёр улс тус комиссыг 1979 онд байгуулснаас хойш 2 жил тутамд хуралдан, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлээр хэлэлцэж, хамтарсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ирсэн юм.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт тогтмол өсч, 2016 оны байдлаар 43 сая ам.долларт хүрэв. Манай улс Вьетнамд гянт болдын хүдэр, үхэр, адууны шир, шевро экспортолж, Вьетнамаас цагаан будаа, кофе, ургамлын тос, лаазалсан ногоо, жимс, самар, харилцаа холбооны хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүнийг импортлон авч байна.

 
УлаанбаатарХаной

Холбоос