Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНБАТ БНСВУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхинь болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хатагтай Данг Тхи Нгок Тхинийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, “Монгол, Вьетнам уламжлалт найрсаг харилцааны үндсийг одоогоос 60 гаруй жилийн өмнө тавьсан түүхтэй. Энэ харилцаа амжилттай хөгжиж байгаад баяртай байдаг. Хоёр орны ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцыг бэхжүүлэхэд таны айлчлал үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Хатагтай Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлээд, “Монгол Улсын өнөөгийн хөгжил дэвшилттэй өөрийн биеэр танилцаж байгаадаа баяртай байна. Цаашдаа эх орноо улам бүр цэцэглэн хөгжүүлж, олон улсын тавцанд илүү нэр хүндтэй болж, амжилтад хүрнэ гэдэгт итгэл төгс байна. Намайг халуун дотноор хүлээн авч байгаа Монголын ард түмэнд талархал илэрхийлье” гэв.

Хэлэлцээрээр хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

Дараа нь ХНХЯ, БНСВУ-ын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн хамгааллын асуудлаарх яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Санамж бичигт Монголын талаас ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, Вьетнамын талаас Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн хамгааллын дэд сайд Нгуен Чонг Дам нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хоёр оронд үйлчилж буй хууль, эрх зүйн бичиг баримтуудыг харилцан хүлээн зөвшөөрөх, оуютан солилцоог эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Хатагтай Данг Тхи Нгок Тхинь УИХ-ын дарга М.Энхболдол бараалхаж байна.

 
УлаанбаатарХаной

Холбоос