МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ИРГЭД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ |
Иргэн Та сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд ЭСЯ-нд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу.
· Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гарагуудыг оролцуулан 09:00-12:00, 14:00-17:00 цагийн хооронд ЭСЯ-нд хийнэ. · Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн нь Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ны өдрөөс өмнө 18 насанд хүрсэн байх шаардлагатай. · Санал өгөхөөр бүртгүүлэх иргэд Сонгуулийн Ерөнхий хорооноос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг тус ЭСЯ-ны www.hanoi.mfa.gov.mn цахим хуудаснаас татаж авч, үнэн зөв бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулж, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-ны байранд өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа: - Embassy of Mongolia Villa #6, Van Phuc Diplomatic Quarter, Van Bao street, Ba Dinh, Hanoi, Vietnam хаягаар шуудангаар, эсхүл
- +84 4 38454954 дугаарын факсаар, эсхүл - hanoi@mfa.gov.mn цахим шуудангаар илгээж бүртгүүлнэ үү. -Бүртгэлийн маягтыг ЭНД ДАРЖ авна уу. Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг ЭСЯ-наас авах боломжтой бөгөөд гадаад паспортоо заавал авч ирэх шаардлагатай. Саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлж, бүртгэл нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэхийг анхаарна уу. Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас авна уу. Ханой дахь ЭСЯ, Салбар комисс № 32
Лавлах утас: 04 38453009, 0904515728 |
Үндсэн хууль |
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал |
Гадаад бодлогын үзэл баримтлал |
Invest Mongolia |
ЭСЯ-ны мэдээ |
Монголын мэдээ |
Вьетнамын мэдээ |
Зарлал |