Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЭЛЧИН САЙД Д.БИЛЭГДОРЖ БНСВУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД НГУЕН СУАН ФУК—Д БАРААЛХАВ PDF Print E-mail
Written by hanoi   
Thursday, 20 April 2017 02:10
There are no translations available.

 

БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Билэгдоржийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Нгуен Суан Фук Элчин сайд Д.Билэгдоржийг Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд, Элчин сайдаар ажиллах хугацаандаа Вьетнам, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.
Элчин сайд Д.Билэгдорж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлалыг талууд амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлснийг тэмдэглэж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж, ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй айлчлал, ЗГХК-ийн хуралдаан зэрэг тодорхой асуудлаар санал солилцов.

 

Last Updated on Thursday, 20 April 2017 02:19
 
УлаанбаатарХаной

Links