Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД БНСВУ-ЫН ДАНАНГ ХОТНОО АЗИЙН ЭЛСНИЙ СПОРТЫН V НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА

Азийн элсний спортын V наадмын Нээлтийн ёслолын ажиллагаа БНСВУ-ын Дананг хотноо 9 дүгээр сарын 24-ний өдөр боллоо. 2 жил тутам зохион байгуулагддаг тус олимпод энэ удаа Азийн 32 орны 2000 гаруй тамирчин спортын 14 төрлөөр өрсөлдөх юм. Манай улсын 37 тамирчин самбо, кураш, жиү жицү, элсний сагсанбөмбөг, волейбол, петанк, бодибилдингийн төрөлд өрсөлдөнө. Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Сугар, нээлтийн ёслолын монголын багийн тугчаар Дэлхийн тулааны спортын мөнгөн медальт тамирчин Б.Ариунцог оролцож байна. 2008-2014 онд болсон 4 удаагийн наадмаас манай улс нийт 7 алт, 5 хүрэл медаль хүртээд байгаа юм. Мөн үеэр хуралдсан Азийн олимпын зөвлөлийн 68 дахь удаагийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанд тус зөвлөлийн гишүүн, Мэдээлэл статистикийн хорооны дарга Д.Загдсүрэн оролцож, илтгэл хэлэлцүүлэв.

 
УлаанбаатарХаной

Холбоос