Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
БНСВУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД НГУЕН СУАН ФУК МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-ийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд угтан авав.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийж, Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Мөн БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцож, Монгол-Вьетнамын бизнес форумд оролцохоор төлөвлөж байна.

 
УлаанбаатарХаной

Холбоос