Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ВЬЕТНАМЫН ЕРӨНХИЙ САЙД НГУЕН СУАН ФУК НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний үеэр талууд хоёр орны харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг нийгмийн бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотлов. Түүнчлэн бүс нутаг, олон улсын тавцан дахь харилцан сонирхсон хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, ирэх 9 дүгээр сард Засгийн газар хоорондын хамтарсан комиссын 16 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.

 

Вьетнам Улсын Нгуен Суан Фук Монгол Улсын Ерөнхий сайдыг Вьетнам Улсад айлчлахыг урив.

 
УлаанбаатарХаной

Холбоос