Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ВЬЕТНАМ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГИЙН САЛБАР КУАНГ НИНЬ МУЖИД НЭЭЛТЭЭ ХИЙВ

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Вьетнамын Куанг Нинь мужид Вьетнам-Монголын Найрамдлын Нийгэмлэгийн салбарыг нээх ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагаанд ВМНН-ийн дэд дарга, БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд асан Чан Нгуен Чык, Куанг Нинь муж дахь салбар нийгэмлэгийн дарга Ле Тоан болон тэргүүлэгч гишүүд, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Энхбат, ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

Тус ёслолын ажиллагааг нээж, Элчин сайд Д.Энхбат үг хэлэв. Тэрээр Вьетнам-Монголын Найрамдлын нийгэмлэг нь 1961 онд байгуулагдсан цагаасаа монгол, вьетнамын найрсаг харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх, ард түмний хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, соёл, ёс заншил, өв уламжлалыг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд, Их Монгол Улс байгуулагдсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 62 жилийн ой тохиож буй энэ онд ВМНН-ийн шинэ салбар тус мужид нээлтээ хийсэнд баяртай байна гээд ЭСЯ-наас тус салбартай идэвхтэй хамтран ажиллаж, дэмжихээ илэрхийлэв.

ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, үзэсгэлэнт байгаль цогцолсон Ха Лонгийн булан байрладаг, жил бүр 7-8 сая гадаад, дотоодын жуулчин зорчдог Вьетнамын хойд хэсгийн аялал жуулчлалын гол бүсүүдийн нэг Куанг Нинь мужид ВМНН-ийн салбар байгуулагдсан нь Монгол, Вьетнамын хооронд соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь оруулна гэдэгт хоёр тал итгэлтэй байгааг илэрхийлж, ирэх 9-11 дүгээр сард тус салбар нийгэмлэгийн дарга, хүүхдийн зохиолч Ле Тоаны “Тэнгэрт ойрхон Монгол орон” номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн, урлаг, соёлын бэсрэг тоглолт зохион байгуулах, зорилтот аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцов.

 

Нээлтийн ажиллагааны үеэр, Куанг Нинь мужийн Ардын хорооны дарга Нгуен Дык Лонг болон бусад албаны хүмүүс Элчин сайд Д.Энхбатыг хүлээн авч уулзан, харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тус үйл ажиллагаанд баяр хүргэж, БНСВУ-ын Ерөнхийлөгч асан Чыонг Танг Санг-аас мэндчилгээ ирүүлсэн байна.

 
УлаанбаатарХаной

Холбоос