Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ А.БАТТӨР АСЕМ-ИЙН 20 ЖИЛИЙН ОЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Энэ онд тохиож буй АСЕМ-ийн 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Вьетнамын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-ийн санаачилгаар "21 дүгээр зуунд Ази, Европын түншлэлийг иж бүрэн хөгжүүлэх нь" сэдэвт олон улсын бага хурлыг өнөөдөр Ханой хотноо зохион байгуулж байна.

 

Бага хуралд АСЕМ-ийн гишүүн 40 орны төлөөлөгч оролцож, АСЕМ-ийн 20 жилийн түүхэн дэх ололт амжилт, тулгарсан саад бэрхшээл, хэтийн төлөвийн талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцож байна.

Вьетнамын Гадаад хэргийн сайдын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр тус бага хуралд оролцож, ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтаас хүлээж буй үр дүнгийн талаар илтгэл тавих юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөрийг Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Буй Тхань Сон 4 дүгээр сарын 19-ний өдөр, Вьетнамын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь 4 дүгээр сарын 20-ны өдөр тус тус хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь Монгол Улс АСЕМ-ийн идэвхтэй гишүүн орны хувьд, мөн вьетнамын уламжлалт найрсаг харилцаатай анд нөхрийн хувьд тус бага хуралд өндөр ач холбогдол өгч оролцож буйд талархал илэрхийлээд, АСЕМ-ийн 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад вьетнамын тал бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

 
УлаанбаатарХаной

Холбоос