Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛС АСЕМ-ИЙН “ЗАЛУУЧУУДЫН ДОЛОО ХОНОГ”-ИЙГ ДАРГАЛАВ

2016 оны Ази-Европын “Залуучуудын долоо хоног” БНСВУ-ын Ханой хотноо 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 7-ны өдрүүдэд болж өндөрлөв.

Чуулганд АСЕМ-ийн гишүүн 30 орны 104 оюутан залуус оролцож, дэлхийн улс орнуудад нүүрлээд буй өлсгөлөн, ядуурлыг бууруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ авах талаар харилцан санал солилцож, дуу хоолойгоо нэгтгэхийг зорьсон бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын салбараар хуралдаж, төгсгөлийн баримт бичиг боловсруулан, Вьетнамын АСЕМ-ийн Ахлах албан тушаалтан, ГХЯ-ны Олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Чан Нгок Ан-д гардуулж өгчээ.

Манай улсыг төлөөлж, Өмнөд Тайванийн ШУТИС-ийн бизнесийн удирдлагын магистрын ангийн оюутан Г.Жавзмаа амжилттай оролцсон бөгөөд Монгол Улс 2016 онд АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч орон тул ерөнхий хуралдааныг даргалах эрхийг манай төлөөлөгчид олгосон байна.

Ерөнхий хуралдаан 3 өдөр үргэлжилсний дараа төлөөлөгчид Куанг Нинь мужийн залуучуудын холбоотой хамтран мод тарих, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах, амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд зориулсан буддист сургуулийн /төрөөс санхүүждэг/ нөхцөл байдалтай танилцаж, сурагчдад бэлэг гардуулах, тус дүүргийн 80 гаруй залуусыг ажлын байраар хангаж буй гахайн фермийн үйл ажиллагаатай танилцах зэрэг сайн дурын үйл ажиллагаанд хамрагдав.

Элчин сайд Д.Энхбат тус чуулганд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон  Г.Жавзмааг 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч уулзан, талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Европын холбооны санхүүжилтээр Вьетнамын Гадаад хэргийн яам, Хочимин хотын Коммунист Залуучуудын холбоо, Ази-Европын сан (ASEF), Их Британийн консул (British council), Ази-Европын сангийн Зуны сургууль төгсөгчдийн холбооноос (ASEFUAN) хамтран зохион байгуулсан бөгөөд тус хуралдааны “Шилдэг илтгэгч”-ээр шалгарсан франц оюутныг ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн Залуучуудын VII хуралд вьетнамын тал бүх зардлыг нь дааж оролцуулахаар шийдвэрлэжээ.

 
УлаанбаатарХаной

Холбоос