Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Л.ПҮРЭВСҮРЭН САЙД ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДТАЙГАА ЗОЛГОВ

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд хандсан “Дэлхийн Монголчууд” дунд хугацааны хөтөлбөр Засгийн газраас батлагдсантай холбогдуулан  Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Гал бичин жилийн шинийн наймны өдөр хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд болон монголчуудын холбоодын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Уулзалтад гадаадын 24 улсад оршин суугаа монголчууд оролцлоо.

Л.Пүрэвсүрэн сайд энэхүү цахим уулзалтад оролцогчдод  Засгийн газрын энэ оны анхдугаар хуралдаанаар баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хилийн чанадад суугаа монгол иргэд болон тэдний холбоодын үүрэг, санаачилга, хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэж, хөтөлбөрийн талаар товч мэдээлэл хийв.

Уулзалтад оролцсон монгол иргэд “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүддээ эх хэл, соёлыг зааж сургах, сурах бичгээр хангахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хилийн чанадад өсч торнисон монгол оюутан залуусыг эх оронд нь дадлага хийлгэх асуудлыг бодлогын түвшинд тавьж шийдвэрлэхэд Гадаад хэргийн сайдаас дэмжлэг үзүүлэхийг хүсэхийн сацуу монгол иргэдийн зохион байгуулж байгаа арга хэмжээ, санаачилгыг санхүүжүүлэх боломж, нөхцөлийн талаар саналаа хуваалцлаа.

Уг цахим уулзалтыг цаашид холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдыг оролцуулан тодорхой сэдвээр сар бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

Энэ удаагийн Гадаад хэргийн сайдын хилийн чанадад суугаа иргэдтэйгээ хийсэн уулзалтад яамны холбогдох ажилтнуудаас гадна “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдөл, Цахим өртөө холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ч.Лодойравсал нар оролцов.

 
УлаанбаатарХаной

Холбоос