Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ЕВРОПЫН ПАРЛАМЕНТАД ХИЙЖ БУЙ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ
Бичсэн hanoi   

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгч ирсэнийг тэмдэглээд, энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Европын Комисс, Ерөнхийлөгч Ж.К.Юнкер онцгой ач холбогдол өгч ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.

Монгол Улс, Европын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ Европын хөрөнгө оруулалтын банк, ЕСБХБ, Европын Комиссын санхүүгийн арга хэрэгслийг ашиглах, Монголын хөдөө ахуйн бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаргах саналыг манай талаас тавив. Мөн Хөгжлийн төлөөх элч хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдэж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавив. Эдгээр саналыг Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер хүлээн авч, хэрэгжүүлэхээ мэдэгдэв.


АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар Ерөнхийлөгч нар санал солилцсоны дээр Европын Комиссын зүгээс АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ Ерөнхийлөгч Ж.К.Юнкер уулзалтын үеэр мэдэгдлээ. Иргэд хоорондын харилцаа, түүний дотор оюутан, судлаач солилцоог нэмэгдүүлэх нь хоёр талын харилцаанд чухлыг мөн онцлов.

Мөн өдөр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  Европын Парламентын Төв Ази, Монголын бүлгийн төлөөлөгчид бараалхаж,  сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Европын парламентын чуулганд үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Европын парламентын чуулганд хэлсэн үгийг Эндээс татаж авна уу

Address by H.E.Tsakhiagiin Elbegdorj, President of Mongolia to the European Parlaiament Dowload here

 
УлаанбаатарХаной

Холбоос