Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
“FOOD EXPO VIETNAM 2015”-Д МОНГОЛЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРОЛЦОВ

Вьетнам Улсын Хочимин хотноо 2015 оны 5 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд “Food Expo Vietnam 2015” олон улсын хүнсний бүтээгдхүүн, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулагдаж, 15 улсын 300 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож бараа бүтээгдхүүнээ сурталчлав.

 

 

 

Үзэсгэлэнд Монгол Улсын төлөөлж МҮХАҮТ, “Очир дагинас”, “Монгол Фүүд”, “Орхон буур” компаний төлөөлөгчид оролцон бүтээгдхүүнээ танилцуулав. Үзэсгэлэнгийн үеэр Вьетнамын мах, махан бүтээгдхүүний улсын компани болох Navetco ХК, BDP international ХХК болон Вьетнамын Махны холбооны удирдлагууд манай компаниудтай ганцаарчилсан уулзалт хийж, хагас болон бүрэн боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, ясны гурил, бүтээгдэхүүн худалдан авах хэлэлцээ хийв. Вьетнамын хэрэглэгчид монголын бүтээгдхүүнийг ихээр сонирхон худалдан авч байв.


 
УлаанбаатарХаной

Холбоос