Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
"РИО ТИНТО", МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР "ОЮУТОЛГОЙ"-Н ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Бичсэн hanoi   
2015 оны 5-р сарын 19, Мягмар гариг, 04:46

КАНБЕРРА. /ТheАustralian/. Зэс, алтны “Оюутолгой” ордын 5.4 тэрбум долларын өртөг бүхий гүний уурхайг санхүүжүүлэх гол төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар дэлхийн уул уурхайн томоохон компани “Рио Тинто” болон Монгол Улсын Засгийн газрын хооронд бараг хоёр жил сунжирсан маргаан дуусах төлөвтэй байна.

“Рио Тинто”-гийн мэдэгдэлд, “Манай компани “Оюутолгой”-н гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх болон санхүүжилтийн төлөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газар болон Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй охин компани болох “Туркойз Хилл Ресурс”-ын хамт гарын үсэг зурлаа” гэжээ. “Уг төлөвлөгөөнд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрлэгдээгүй гол асуудлуудыг тусгаснаас гадна төслийн санхүүжилтийн талаарх харилцан тохиролцсон нөхцөлүүдийг оруулж өгсөн” гэж “Рио Тинто” мэдэгдсэн юм.

Төслийн санхүүжилтийг эцэслэн шийдэх, техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг хянах болон гүний уурхайн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг авах зэрэг асуудалд талууд одоо анхаарлаа хандуулна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлснээр, “Оюутолгой”-н ажлыг эрчимжүүлэх нь Монголын эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Ордын гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх тухай хэлэлцээр нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эргэн татахад нөлөөлнө гэж тэрбээр өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.




 
УлаанбаатарХаной

Холбоос