Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ 132-Р ЧУУЛГАН ХАНОЙ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2015 оны 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Ханой хотноо Олон Улсын Парламентын холбооны 132-р Чуулган “Тогтвортой хөгжил: Үгийг үйл хэрэг болгох нь” сэдвийн дор зохион байгуулагдав.

 

Тус чуулганд 133 орон, 23 олон улсын болон бүс нутгийн парламентын байгууллагын төлөөлөгчид оролцож, цахим аюулгүй байдал, хүйсийн тэгш байдал, тогтвортой хөгжил, терроризмтэй тэмцэх болон усны аюулгүй байдал зэрэг сэдвээр 67 салбар хуралдаан болов.

Ассемблейн төгсгөлд Олон Улсын Парламентын холбооны 2015 оноос хойш баримтлах чиг хандлагыг тусгасан “Ханойн Тунхаглал”-ын батлан гаргав. Мөн олон улсын цахим аюулгүй байдал, усан хангамжийн удирдлага үндэсний хараат бус байдал болон терроризмтэй тэмцэх чиглэлээр 4 тогтоол  батлав.

Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл,  Н.Энхболд, Ж.Батзандан болон УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар тус тус оролцов.

Тус чуулганы үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн дарга З.Баянсэлэнгэ, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Вьетнам- Монголын Парламентын бүлгийн дарга Ма Дьен Гы нар уулзаж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлвийн асуудлаар санал солилцов.

Мөн  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга Нгуен Хань Фук нар уулзаж, хоёр орны парламентын Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, “Монгол Улсын Их хурлын Тамгын газар, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны Хэлэлцээр”-т гарын үсэг зурав.


 
УлаанбаатарХаной

Холбоос