Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЕРӨНХИЙ АУДИТОР А.ЗАНГАД БНСВУ-Д АЙЛЧЛАВ.

Төрийн Ерөнхий Аудитор Нгуен Хью Ван-ы урилгаар Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангад БНСВУ-д айлчлав.

Энэхүү айлчлал нь Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний үеэр болж байгааг хоёр тал яриа хэлэлцээндээ онцлон тэмдэглээд Аудитийн байгууллага хоорондын харилцаа өргөжин идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж цаашид хамтын ажиллагааг байгалийн ашигт малтмалын нөөц ашиглалт, дахин сэргээлт, усны нөөцийн болон хүнсний аюулгүй байдал, цаг уурийн өөрчлөлт, агаарын бохирдлын чиглэлээр үргэлжүүлэх, хамтарсан аудитийн үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээллийн технологийн ололт амжилтийг хэрэглэж буй туршлагаасаа харилцан хуваалцахаар тохиролцов.

 

А.Зангад Вьетнамын Төрийн Аудитор Нгуен Хью Ван-ыг 2015 онд тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урихад вьетнамын тал урилгыг талархан хүлээн авав.

Ерөнхий Аудитор А.Зангадыг БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга хатагтай Нгуен Ти Ким Нган хүлээн авч уулзан элэгсэг дотноор ярилцав.


 

 
УлаанбаатарХаной

Холбоос