Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛС, ВЬЕТНАМ УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ.

1. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Вьетнам Улсын ГХЯ, Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ хамтран 11 дүгээр сарын 17-ны өдөр хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. Тус арга хэмжээг нээж вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, ЗГХК-ын вьетнамын хэсгийн ахлагч Гао Дык Фат, Монгол Улсаас Вьетнам Улсад суугаа ОББЭ Элчин сайд Д.Энхбат нар баяр хүргэж үг хэлэв.

Арга хэмжээний үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, Элчин сайд Д.Энхбатыг Вьетнам Улсын төр, засгийн “Найрамдал” одонгоор, Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга асан Хоанг Минь Тханг, ахмад дипломатч Ле Динь То нарыг  Монгол Улсын төр, засгийн “Алтангадас” одонгоор, Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа ОББЭ Элчин сайд асан Чан Нгуен Чык-ыг “Найрамдал” медалиар тус тус шагнав. Арга хэмжээнд вьетнамын төр, засгийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид, Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэг, Монголд төгсөгч вьетнам иргэдийн холбооны төлөөлөгчид болон вьетнамд суралцагч монгол оюутнуудын төлөөлөл тус тус оролцов.

Монгол Улсаас БНСВУ-д суугаа ОББЭ Элчин сайд Д.Энхбат Вьетнам Улсын төр, засгийн “Найрамдал” одонгоор шагнагдав

Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга асан Хоанг Минь Тханг Монгол Улсын төр, засгийн “Алтангадас” одонгоор шагнав.

Ахмад дипломатч Ле Динь То-г  Монгол Улсын төр, засгийн “Алтангадас” одонгоор шагнав

Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа ОББЭ Элчин сайд асан Чан Нгуен Чык-ыг “Найрамдал” медалиар шагнав

Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ-ны хамт олон, оюутнууд

Элчин сайд Д.Энхбат , гэргий В.Ариунгэрэл монголд суралцаж байсан вьетнам оюутнуудын хамт

Нэг ангийн хоёр

2. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг нар, УИХ-ын дарга З.Энхболд, Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг нар, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Тан Зунг нар болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, ГХЭЗХА-ны сайдын үүрэг хариуцагч Ч.Сайханбилэг Вьетнам Улсын Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь нар харилцан баяр хүргэж тус тус илгээлт солилцлоо.


 
УлаанбаатарХаной

Холбоос