Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ БААТРУУДЫН ХӨШӨӨ БОЛОН ХО ЧИ МИНИЙ БУНХАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ЦЭЦЭГ ӨРГӨВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Азийн зарим орнуудад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын (БНСВУ) нийслэл Ханой хот дахь Үндэсний баатруудын хөшөө болон Хо Чи Миний бунханд энэ сарын 22-нд цэцэг өргөв. Вьетнамын дайнд амь эрсэдсэн, нэр нь үл мэдэгдэх дайчдад зориулагдсан Үндэсний баатруудын хөшөөнд гадаадын төлөөлөгчид цэцэг өргөж, дараа нь Хо Чи Миний бунхныг зорьдог уламжлалтай билээ.

Дэлгэрэнгүй...
 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БНСВУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД БАРААЛХАВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Тан Зунг энэ сарын 21-нд бараалхав. Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Дэлгэрэнгүй...
 

БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛОВ.

БНСВУ, Монгол Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дөрвөн бичиг баримтад гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй...
 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БНСВУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын (БНСВУ) Ерөнхийлөгч Чыонг Тан Санг нар энэ сарын 21-нд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Дэлгэрэнгүй...
 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БНСВУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛБАН ЁСООР УГТАН АВАВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын (БНСВУ) Ерөнхийлөгч Чыонг Тан Санг Ерөнхийлөгчийн ордонд энэ сарын 21-нд албан ёсоор угтан авлаа. Уулзалтын үеэр БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та болон Таныг дагалдан яваа хүмүүс манай оронд айлчлан ирсэн явдалд гүнээ талархаж, тавтай морилохыг хүсэн ерөөе. Манай хоёр орон ирэх 2014 онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Таны айлчлал чухал түлхэц болно гэдэгт итгэж байна” гэв.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 18 19 20 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 19
УлаанбаатарХаной

Холбоос