Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form

ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН АЛБАН МЭДЭЭ

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг-ийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2013 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийв.

Дэлгэрэнгүй...
 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БНСВУ-ЫН ХОЧИМИН ХОТЫН БОЛОН БА ЗА-ВУНГ ТАО МУЖИЙН УДИРДЛАГА БАРААЛХАВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын (БНСВУ) Хочимин хотын Засаг дарга Ле Хоанг Туан, Ба Зиа-Вунг Тау мужийн удирдлага 2013 оны 11 дүгаар сарын 24-нд тус тус бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Батлан хамгаалахын дэд сайд  А.Баттөр, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байлцав.

Дэлгэрэнгүй...
 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ, ВЬЕТНАМЫН БИЗНЕС ФОРУМД ОРОЛЦЛОО.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын (БНСВУ) Хочимин хотод энэ сарын 22-нд хүрэлцэн ирж, Монгол, Вьетнамын бизнес форумд оролцлоо. Форумд Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Хочимин хотын засаг даргын орлогч болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Дэлгэрэнгүй...
 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БНСВУ-ЫН ДИПЛОМАТЫН АКАДЕМИД ЛЕКЦ УНШИВ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ханой хот дахь Вьетнамын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын академид зочилж, лекц уншлаа. Дипломатын академийн Ерөнхийлөгч Данг Дин Кюү лекцийг нээж хэлсэн үгэндээ “Юуны түрүүнд Монгол Улсаас айлчилж ирсэн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та болон Таныг дагалдан ирсэн төлөөлөгчдөд гүнээ талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй...
 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БНСВУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА НГУЕН СИНЬ ХУНГ БАРААЛХАВ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын (БНСВУ) Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг энэ сарын 22-нд бараалхлаа. Уулзалтын үеэр Үндэсний Ассамблейн дарга Нгуен Синь Хунг хэлэхдээ “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Та манай улсад айлчилж буйд баяртай байна. Таны айлчлал хоёр талын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж, харилцан амжилттай, үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байна. Манай Ерөнхийлөгчтэй өчигдөр хийсэн албан ёсны яриа хэлэлцээ, баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг бид өндрөөр үнэлж байна” хэмээв.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэх < Өмнөх 11 12 13 14 15 16 17 18 19 20 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 20-с 18
УлаанбаатарХаной

Холбоос